Аймаг, нийслэл дамнан эмнэлгүүдээс хулгай хийсэн этгээдийг баривчилжээ

Аймаг нийслэлийн нутаг дамнан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн этгээдийг баривчилжээ.

Тодруулбал, БГД-ийн дугаар хороонд байрлах эмнэлгээс энэ оны есдүгээр сарын 10-ны өдөр зөөврийн компьютер алдсан гэх, есдүгээр сарын 11-ний өдөр БГД дүүргийн нутаг дэвсгэрт байрлах цэцэрлэгийн биеийн тамирын заалнаас HB брэндийн зөөврийн компьютер хулгайд алдагдсан гэх гомдлууд бүртгэгджээ.

Мөн Дорнод аймгаас эд зүйлс хулгайд алдагдсан гэх гомдол, есдүгээр сарын 17-нд Дархан-Уул аймгийн эмнэлгээс хэтэвч болон электрон бугуйн цаг алдагдсан. Есдүгээр сарын 18-ны өдөр Дархан-Уул аймгийн нэр бүхий эмнэлгээс Samsung A52, Samsung A62 загварын гар утаснуудыг хулгайд алдсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Улмаар дуудлагын дагуу шалгаж, дээрх гэмт хэргийг үйлдсэн иргэн Г-г Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээс баривчилж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Иймд иргэд та бүхэн энэ төрлийн гэмт хэргээс сэрэмжилж, хувийн эд зүйлсдээ хянамгай хандахыг анхааруулж байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ