Ж.Чинбүрэн: Томуугийн вакцин хийлгэх шаардлагатай хүмүүсийн 60 хувь нь хийлгэсэн

Засгийн газрын ээлжит хуралдааны дараа Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн мэдээлэл хийлээ. 

Тэрээр "Шаардлагатай 300 хүнд томуугийн вакцин хийх ёстой. Одоогийн байдлаар вакцинд хамрагдалт сайн байгаа. Есдүгээр сарын 30-ны байдлаар 60 хувь нь хамтрагдсан байна. Энэ бол урд өмнө нь байгаагүй амжилт. Ялангуяа Улаанбаатар хотод 62 хувьтай байна.

Зургаан сараас таван нас хүртэлх 160 мянган хүүхэд томуугийн вакцинд хамрагдах шаардлагатайгаас 96 мянга нь хийлгэчихсэн байна.

2320 жирэмсэн эмэгтэй хийлгэх шаардлагатайгаас 62 хувь нь хийлгэсэн.

65-аас дээш насны 62 мянган иргэн вакцин хийлгэх ёстойгоос 50 хувь нь хийлгэчихсэн байна.

Эмнэлгийн байгууллагын 30 мянган хүн хамрагдах ёстой. Одоогоор 36 хувь нь хамрагдсан байна.

Бага ангийн 8600 багш хамрагдах ёстой. 100 хувь хамрагдсан байна.

Архаг хууч өвчтэй 32 мянган иргэний 72 хувь нь хамрагдсан байна.

Вакцинжуулалтаа сайн хийх нь эмнэлгүүдийн ачааллыг бууруулах давуу талтай.

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын үүргийг Тамгын газрын дарга нь түр хариуцаж байгаа. ЗГХЭГ-т энэ агентлагын даргаар ямар хүнийг ажиллуулах вэ гэсэн сонгон шалгаруулалтын үзүүлэлтийг нь өгсөн. Санхүү талын, эрсдэлийн менежмент хийж чаддаг хүн байх нь зөв гэж үзэж байгаа" гэв. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ