“Шилмэл мал-2025” үзэсгэлэн, дуудлага худалдаа нээлтээ хийнэ

Өнөөдөр болох үйл явдал

 

09:00 цагт: Монголын хуульчдын холбооноос Азийн 13 дахь про боно чуулга уулзалт  “Корпорейт” зочид буудалд эхэлнэ.

10:00 цагт: Нобелийн Энх тайвны шагналт, АНУ-ын дэд ерөнхийлөгч асан Аль Гор “Climate Reality Leadership Corps” манлайллын сургалт зохион байгуулна.

10:00 цагт: “Буддизм ба шинжлэх ухаан” олон улсын эрдэм шинжилгээний хурал Гандантэгчэнлин хийдийн “Батцагаан цогчэн” дуганд болно.

 

11:30 цагт: Монгол ардын намын дэргэдэх "Хамтын хүч" жигүүрээс улс төрийн нөхцөл байдалтай холбогдуулан мэдэгдэл хийнэ.

14:00 цагт: Монгол, Хятадын бизнес уулзалт МҮХАҮТ-д болно.

15:00 цагт: ШУА-ийн ээлжит их чуулганаар "Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван үндсэн чиглэл"-ийн төслийг хэлэлцэнэ. Чуулган ШУА-ийн төв байранд болно.

 

Орон нутагт:

Архангай: Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн төв комиссын улсын үзлэг үргэлжилж байна.

Өвөрхангай: 2025 оны II ээлжийн цэрэг татлагыг өнөөдрөөс эхлэн зохион байгуулна.

Дархан-Уул: “Шилмэл мал-2025” үзэсгэлэн, дуудлага худалдаа нээлтээ хийнэ.

Өмнөговь: Даланзадгад хотод “Цөлжилтийн эсрэг ногоон ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал болно.

Сэлэнгэ: “Сэлэнгийн Алтан намраар аялахуй” үзэсгэлэн худалдаа Партизаны талбайд болно.

-Монгол Улсын БНХАУ-тай хиллэдэг авто замын боомтуудыг түр хаав.

 

Хилийн чанадад:

-Тринадад ба Тобагод 100 буудалт даамын эмэгтэйчүүдийн ДАШТ үргэлжилнэ.

 -Энэтхэгийн Шинэ Дели хотод пара хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 11 хэм дулаан
Өчигдөр 08 цаг 25 мин

Улаанбаатарт 11 хэм дулаан
Өчигдөр 08 цаг 25 мин