The MongolZ өнөөдөр Испанийн Gentle Mates багтай тоглоно

Цахим спортын CS2 төрлийн "ESL Pro League Season 22" тэмцээн Шведийн нийслэл Стокхолм хотноо үргэлжилж байна.

Өчигдөр тэмцээний хоёрдугаар шатны гурав дахь тоглолтууд болж, The MongolZ 0-2 амжилттай байсан Европын GamerLegion багтай тоглож, 2-1 харьцаатайгаар хожлоо.

Эхний мапд "Inferno" дээр 13-10 харьцаатай хожсон бол хоёр дахь мап "Ancient" дээр 13-11 харьцаатай хожигдож 1-1 харьцаатай болсон. Шийдвэрлэх гурав дахь мап "Nuke" дээр 13-7 харьцаатай илүүрхэж, тэмцээнийг цааш үргэлжлүүлэх эрхтэй боллоо.

Ингэснээр "ESL Pro League Season 22"-т The MongolZ баг 1-2 амжилттай болсон ба өнөөдөр ижил амжилттай яваа Испанийн Gentle Mates багтай 22:00 цагаас өрсөлдөнө.

The MongolZ баг Gentle Mates багтай энэ онд нэг ч удаа учраа таарч тоглоогүй. Тус баг нь "Valve ranking"-т 18-т, дэлхийн чансаанд 17-т бичигдэж буй юм. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ