Тэрээр "Засгийн газраас шатахуун, дизель түлшний аюулгүйн нөөц бүрдүүлэх тогтоол баталлаа. Энэ тогтоолыг жил бүр гаргадаг. Хуулийн дагуу манай улсын аюулгүйн нөөц хувийн хэвшлийн компаниудад байдаг.
Мөн сүүлийн үед шатахуун тасарлаа гэх мэт мэдээллийг түгээсэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон сошиал хаягийг хуулийн байгууллагаар шалгуулах шийдвэр гаргалаа. Бид хэдий 100 хувь шахуу импортын түлш, шатахууны хамааралтай, ОХУ-ын нөхцөл байдал хүнд байгаа ч өнгөрсөн сард Ерөнхий сайд ОХУ-д хийсэн айлчлалынхаа хүрээнд В.Путин Ерөнхийлөгчтэй уулзсан.
Миний бие Эрчим хүчний сайдтай нь уулзаж асуудлыг ярьсны хүрээнд биднийг ямар ч нөхцөлд бензин, шатах, тослох материалаар таслахгүй гэдэг амлалтыг өгсөн. Өнөөдөр гэхэд төмөр замын Толгойт, Рашаант өртөөгөөр 150 гаруй тонн АИ92 шатахуун тээвэрлэсэн вагон орж ирж байна. Өдрийн нийлүүлэлт хэвийн байгаа.
Геополитикийн нөхцөл таагүй үед аюулгүйн нөөцөө бүрдүүлэхийг, нөөцийн саваа дүүргэх тухай асуудлыг чухалчилж байна. Саваа дүүргэхэд санхүүгийн эх үүсвэр хэрэгтэй, үүнд зээл олгох тухай ярилаа.
Ард иргэддээ хэлэхэд тайван, амгалан байгаарай. Хариуцсан яам шатахуун тасалдуулахгүй байх асуудлыг анхаарч байгаа. Ерөнхий сайд Г.Занданшатар санаатайгаар зохиомол хомсдол үүсгэж буй гэх асуудлыг мухарлаж, гэм буруутай нь тогтоогдвол тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авахыг үүрэг болгосон" гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ