Нийслэлийн Баянзүрх дүүрэг гуравдугаар хороо Сансрын туннелийн зам засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээний таван чиглэлийн автобусны замналд өөрчлөлт оруулахаар болжээ. Тодруулбал, нийтийн тээврийн Ч:29А, Ч:29Б, Ч:34, Ч:39, Ч:49 чиглэлд аравдугаар сарын 9-ний өдрийн 06:00 цаг хүртэл өөрчлөлт оруулахаар болсон байна.