НОБГ: Үйлдвэрт гарсан гал түймрийг унтраахаар ажиллаж байна

Нийслэлийн Баянгол дүүргийн 24 дүгээр хороо гурилын үйлдвэрт гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр /2025.10.09/ 05.03 цагт ирсэн байна. Дуудлага мэдээллийн талаар албаныхнаас тодруулахад "Гал түймэрт бэртэж гэмсэн, угаартсан иргэний мэдээлэл одоогоор алга байна. Гал түймрийн тархалтыг унтраахаар ажиллаж байна" гэв.

Дуудлагын дагуу нийслэлийн хүрээний Гал түймэр унтраах, аврах 10, 14, 18, 30 дугаар ангийн 60 орчим алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр унтраах ажиллагааг зохион байгуулж байна.

ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллаж байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ