Улаанбаатарт 9 хэм дулаан байна

ЦУОШГ-аас ирүүлсэн мэдээгээр өнөөдөр буюу аравдугаар сарын 10-нд ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн бэлчирээр ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Улаанбаатар хот орчмоор: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -6…-8 градус, бусад хэсгээр 0…-2 градус хүйтэн, өдөртөө +9…+11 градус дулаан байна.

Багануур орчмоор: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө -6…-8 градус хүйтэн, өдөртөө +9…+11 градус дулаан байна.

Тэрэлж орчмоор: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө -7…-9 градус хүйтэн, өдөртөө +7…+9 градус дулаан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ