Хошёорюү Бүх Японы сумочдын тэмцээнд түрүүлэв

74 дэх ёкозүна Хошёорюү Бүх Японы рикиши буюу сумочдын тэмцээнд түрүүлжээ.
Шөвгийн барилдаанд 26 настай монгол сумоч 75 дахь ёкозүна Оносатог ялжээ. Өрсөлдөгчийнхөө мавашинаас зүүн гараараа түрүүлж барьж авсан Хошёорюү үватэнагэ мэхээр ялав.
Өнгөрсөн жил 81 дэх удаагийн Бүх Японы рикиши тэмцээнд юүшо хүртсэн озэки Котозакура баруун өвдөгний гэмтлийн улмаас энэ жилийн тэмцээнийг өнжлөө.
Бүх Японы рикиши тэмцээн 1925 оноос явагдаж эхэлсэн түүхтэй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ