Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг даваа гарагт хэлэлцэнэ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр 14.00 цагаас хуралдаж, Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж эхэлсэн ч намын бүлгүүд зөвшилцөлд хүрэх шаардлагатай гэдэг шалтгаанаар хуралдааныг ирэх даваа гараг буюу аравдугаар сарын 13-ны өдрийн 11.00 цагаас үргэлжлүүлэхээр боллоо.

Энэ сарын 7-нд Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Х.Баасанжаргал, Ц.Сандаг-Очир, О.Саранчулуун, Г.Лувсанжамц, М.Мандхай нарын 50 гаруй гишүүн Ерөнхий сайд Гомбожавын Занданшатарыг огцруулах саналыг албан ёсоор тавьсан билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ