УИХ-ын гишүүн Л.Гантөмөр:Энэ хоёр хүн маш хурдан өргөдлөө өгөөд өөр дэмжлэг авах хүнийг ажиллуул гэсэн байр суурьтай байна

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрбээр " Ардчилсан намын бүлэг хуралдаж Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар байр сууриа нэгтгэнэ гэсэн хүлээлттэй байна. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга өөрийн эрхийг хэрэгжүүлээд өнөөдрийн асуудлыг хойшлууллаа. УИХ, Засгийн газрын дарга АН-ын байтугай үндсэн МАН-ынхаа гишүүдийн 50 хувийн дэмжлэгийг авч чадахаа больсон. Тиймээс  энэ хоёр хүн маш хурдан өргөдлөө өгөөд өөр дэмжлэг авах хүнийг ажиллуул гэсэн байр суурьтай байна. Ер нь бол Засгийн газрыг огцруулах саналыг гаргасан хүн хуралдаан даргалах ёсгүй" Монголчуудын амьдрал ямар байгаа билээ. Багш нар цалин хүрэхгүй байна гээд жагсаж байдаг. Ахмадууд бараг гурван сар ордны гадаа горооллоо. Тэтгэвэр хүрдэггүй. Эмч нар цалингаа авч чадахгүй байдалд хүрсэн. Эмнэлгүүдээр яваад асуувал эмч нарын цалинг хойшлуулчихсан. Эмнэлэг болгон өртэй болсон. Өрөө төлж чадахаа больсон. Эм нийлүүлдэг компаниуд өнөөдөр дампуурал руугаа явж байна.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

  • СЭТГЭГДЛҮҮД

    Dd (103.168.34.211)
    Tetgeveriig 1500000 bolgoson tsaaduul chini amidral hurehgui al gene
    2025 оны 10 сарын 12 | Хариулах