Увсад мал тууж яваад сураггүй болсон 67 настай эрэгтэйг эрэн хайж байна

Увс аймгийн Тэс сумын нэгдүгээр багийн “Шар хөдөө” гэдэг газар 2025.10.12-ны өдрийн 09:30 цагийн орчим тус сумын харьяат иргэн "У" нь “Шар хөдөө” гэдэг газраас Улаангом сум руу мал тууж яваад сураггүй болсон байна.

Улмаар тус иргэнийг алга болсон тухай дуудлагыг аймгийн онцгнрй байдлын газарт 2025.10.13-ны өдрийн 03:30 цагт хүлээн авсан. Ингээд аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, ар гэрийнхэн иргэн У /67 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж байгааг ОБЕГ-аас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ