Мал тууж яваад сураггүй болсон 67 настай эрэгтэйг эсэн мэнд оллоо

Увс аймаг, Тэс сум  “Шар хөдөө” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 85 км, сумын төвөөс баруун зүгт 110 км/ 10.12-ны өдрийн 09:30 цагийн орчим тус сумын харьяат иргэн “У” нь “Шар хөдөө” гэдэг газраас Улаангом сум руу мал тууж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 10.13-ны өдрийн 03:30 цагт хүлээн авсан. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид очиж,  иргэн У /67 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 0 эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэн өгсөн тухай ОБЕГ-аас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ