Хот хоорондын автобусанд нэгэн эмэгтэй эсэн мэнд амаржжээ

Урьд шөнө буюу 2025.10.15-ны үүрийн 03:20 цагт УБ-аас Увс руу явж бсан автобусан дотор анхны төрөгч, хөл хүнд бүсгүй гэнэт өвдөж, амаржжээ.
Автобусанд байсан эмэгтэйчүүд хүүхдийг эх барьж авч, Завханы Сонгино сумын эмч сувилагч нар хүйг нь салгаж, эх үрийг хүлээн авчээ.
Автабусны жолооч болон хамт явсан бүх зорчигчид сэтгэлийн хандиваа цуглуулж өгөөд, эх хүү хоёрт сайн сайхны ерөөл өргөөд хөдөлсөн байна.
Эх сурвалж: Увс нутгийнхан хуудас
СЭТГЭГДЭЛ БИЧИХ