Халтиргаа, гулгаанаас сэргийлэх зорилгоор давс, бодис цацаж байна

Сүхбаатар дүүргийн хэмжээнд 06:00 цагаас эхлэн зам, талбайн цэвэрлэгээ үйлчилгээний 4 байгууллагын 132 ажилтан, 96 багаж, техник хэрэгсэлтэйгээр хариуцсан бүсийн нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн цасыг цэвэрлэн ажиллаж байна.

Мөн төвийн хороод болон зуслангийн хэсгийн авто зам, явган хүний замын цэвэрлэгээний ажлыг тогтмол хийж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар халтиргаа, гулгаанаас сэргийлэх зорилгоор 51 тонн давс, 17 тонн бодис цацаад байна.

ЧД-ийн хэмжээнд зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээний 2 компанийн 30 ажилтан 11 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

Мөн зуслангийн бүсийн авто замд 20 тонн давс, 15 тонн бодис, гэр хорооллын авто замд 35 тонн давс, төв зам дагуу 35 тонн давс цацаад байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ