Зудын урьдчилсан төлөвийг тооцооллоо

Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс зудын урьдчилсан төлөвийг газрын ажиглалтын болон хиймэл дагуулын мэдээ буюу ган, зуншлага, 2025-2026 оны өвөл-хаврын бэлчээрийн даац, бэлчээрийн ургац, агаарын температур, хур тунадасны дундажтай харьцуулсан хазайлт, цасны бүрхэц, зузаан болон 11 дүгээр сарын агаарын температур, хур тунадасны урьдчилсан төлөв зэрэг мэдээлэлд үндэслэн сарын урьдчилгаатайгаар тооцоолон гаргалаа. 

Зудын урьдчилсан төлөвийн зургаас үзвэл нийт нутгийн  3 хувьд нэн их, 22 хувьд их, 21 хувьд дунд зэрэг, 26 хувьд бага, 28 хувьд маш бага хүндрэлтэй байхаар байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

  • СЭТГЭГДЛҮҮД

    Зочин (103.229.121.36)
    Малчид өвс хадлан тэжээл бордоо хүчит тэжээлээ сайн бэлдэж, хашаа хороо, пүнзээ сайн дулаалж авсан байлгүйдээ.
    2025 оны 10 сарын 16 | Хариулах