УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хурлын үеэр Д.Амарбаясгалан дарга албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан. Түүнийг хүсэлтийг сая Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцлээ. Хурлын үеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан асуулт хариулт, санал хэлэхгүйгээр шууд санал хураалт явуулж өгөх горимын санал гаргасан юм. Уг саналыг нь Байнгын хорооны гишүүд дэмжлээ. Улмаар Байнгын хорооны хуралдаанд оролцсон 23 гишүүн 100 хувийн саналаар Д.Амарбаясгалангийн УИХ-ын даргын албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ. 

Одоо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын даргын албан тушаасаа чөлөөлөгдөх хүсэлт, Ерөнхий сайдыг огцруулах саналыг хэлэлцэнэ.