'Залуучуудын хөгжлийн төлөөх түншлэл: Салбар дундын уялдаа холбоо үндэсний чуулган' болно

Өнөөдөр болох үйл явдал
09:00 цагт: “Залуучуудын хөгжлийн төлөөх түншлэл: Салбар дундын уялдаа холбоо үндэсний чуулган" Төрийн ордонд болно.
09:00 цагт: Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн хамтран “Тусгаар тогтнолын төлөө ард нийтийн санал хураалт-80 жил” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг “Чингис хаан” үндэсний музейд зохион байгуулна.
15:00 цагт: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй асран хамгаалагчдад зориулсан сэтгэлзүйн танхимын нээлт Энэрэл хүүхэд хөгжүүлэх төвд болно.
-Нэгдсэн үндэстний байгууллагын 80 жилийн ойд зориулсан “Хамтдаа хүчтэй: Энх тайван, хөгжил, хүний эрхийн төлөөх 80 жил ба ирээдүй” сэдэвт уулзалт ГХЯ-д болно.
-УИХ дахь намын бүлгүүдийн хуралдаан болно.
-"Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийн жагсаалт"-д Бүх ард түмний санал хураалт зохион байгуулсан өдрийг жил бүрийн аравдугаар сарын 20-нд тэмдэглэхээр нэмэлт өөрчлөлт орууллаа.
-МҮБХ-ны "Алтан цом-2025" барилдааны багийн сугалааны үйл ажиллагаа болно.
-Монгол Улс, Оросын найрамдал, хамтын ажиллагааны 7 хоног эхэлж байна.
Урлагийн гавьяат зүтгэлтэн, бурхан урлаач Д.Ухаанзаяагийн “Шүтээн торгон зураг” бие даасан үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд гарч байна.
-МУЭ-ийн гишүүд МУСТА зураач Л.Халзангийн 70 насны ойн уран бүтээлийн “Усан будаг” үзэсгэлэнг Монголын урчуудын эвлэлийн танхимд толилуулж байна.
-Намрын мод тарих өдрүүд энэ сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.
-ХХААХҮЯ-наас улсын хэмжээнд “Импортын хүнсний худалдаа-хяналт” аяныг 11 дүгээр сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ.
-"Соёлын орон зай-Бидний орчин" аян 11 дүгээр сарын 3-ныг хүртэл улс орон даяар үргэлжилнэ.
-2025 оны Өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл 11 дүгээр сарын 14-нд хаана.
Хилийн чанадад:
Япон улсын Токио хотод “Монгол хаан” жүжгийг энэ сарын 20-ныг хүртэл толилуулна.
Португал улсын Ерисейра хотод зураач Г.Наранцацралын “Хувирал” үзэсгэлэн 11 дүгээр сарын 16-ныг хүртэл олны хүртээл болно.
Орон нутагт:
Сэлэнгэ: “Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэг” энэ сарын 22-ныг хүртэл үргэлжилнэ.
-"Мандал лиг” волейболын тэмцээн болж байна.
Завхан: Завхан аймгийн 24 суманд “Соёлын орон зай-Бидний орчин” аян 11 дүгээр сарын 3-ныг хүртэл үргэлжилнэ.
Ховд: Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн улсын тооллого 11 дүгээр сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ.
-Бүх аймагт намрын "Бүх нийтээр мод тарих өдөр” энэ сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ