Хиймэл гэдсэнд их хэмжээний хар тамхи нуугаад баригджээ

Канадын иргэн Колумбын хилээр гарах гэж байхдаа их хэмжээний хар тамхи тээвэрлэж байгаа нь илэрч баригджээ. Тэрбээр хиймэл гэдэс зүүжжирэмсэн хүн шиг харагдахыг хичээсэн ч түүний төлөвлөгөө бүтэлгүйтсэн байна.Түүнийг Богота олон улсын нисэх онгоцнышалган нэвтрүүлэх хэсгээс баривчилсан юм.

Хар тамхи тээвэрлэж байсан бүсгүйгээс цагдаагийн офицер энгийнээр “Та хэдэн сартай жирэмсэн бэ”гэж асуухад сандар уурлажэхэлсэн бөгөөд өөрийгөө долоон сартай жирэмсэн гэж хэлжээ. Гэсэн ч түүний гэдэс долоон сартай хүүхэд тээж байгаа мэт харагдааагүй учир цагдаа нар түүний биед нь нэгжлэг хийхийг хүссэн гэнэ. Тэр үед эмэгтэй гэнэттүрэмгий аашилж, цагдаагийн ажилтнуудыг загнаж эхэлсэн байна. Харинтүүнийбиед нэгжлэх хийж их хэмжээний хар тамхи илрүүлсэн юм. Тэрээр өнгөрсөн наймдугаар сард Колумбад очсон нь мэдээлэлд бүртгэгдсэн байжээ.Цагдаа нар түүний хуурамч гэдэснээс хоёр хэсэгт хувааж хийсэн хоёр кг хар тамхи илрүүлсэн юм. Энэ нь ойролцоогоор 60 мянган ам.долларын үнэд хүрэх юм.

Он гарснаас хойш Колумбын Богота нисэх буудлаас хар тамхи тээвэрлэн гаргахыг оролдсон 150 гаруй тохиолдол бүртгэгдээд байгаа бөгөөд тэдгээрийн гурав нь гадаад улсыниргэн байсан аж.Сүүлийн арван жилийн дотор Колумбаас хар тамхи зөөвөрлөх гэж байгаад бүтэлгүйтэж тус улсын шоронд ял эдэлж байгаа 874 гадаад улсын иргэнбайгаа гэж албаныхан мэдээлжээ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ