Шатахууны худалдаа эрхлэгч 21 аж ахуйн нэгжид 52.6 тэрбумын торгууль ногдууллаа

Монополын эсрэг газрын даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг бүх төрлийн шатахуун импортлох, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхэлж буй аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн байна.Хяналт шалгалтаар шатахууны жижиглэнгийн худалдаа эрхлэгч 21 аж ахуйн нэгж АИ-92 автобензиний үнийг 2025 оны тавдугаар сарын 23-ны өдрөөс эхлэн нэмэгдүүлсэн нь Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Аж ахуй эрхлэгчид өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн дараах гэрээ, хэлцэл (картель) байгуулахыг хориглоно:” гэж, 11.1.1-д “бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох;” гэж заасныг зөрчсөн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу дээрх хяналт шалгалтаар тогтоогдсон үйлдэлд зөрчлийн хэрэг нээн шалгаж 21 аж ахуйн нэгжид 52,6 тэрбум төгрөгийн торгуулийн шийтгэл ногдуулжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ХУУЛИАС ДАВСАН ЖУРАМ
Уржигдар 09 цаг 20 мин

ХУУЛИАС ДАВСАН ЖУРАМ
Уржигдар 09 цаг 20 мин