Үндсэн хуулийн цэц 19 цагт шийдвэрээ танилцуулна

Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулсан үйл ажиллагаа нь Үндсэн хуульд зөрчсөн эсэхийг өнөөдөр Үндсэн хуулийн цэц суудлын хуралдаанаараа хэлэлцэж буй.
Өнөө 09:30 цагт эхэлсэн тус хурал ҮХЦ-ийн бүрэлдэхүүн зөвлөлдөх тасалгаанд орсноор түр завсарлалаа.
Тэгвэл 19:00 цагт Цэцийн гишүүд эцсийн шийдвэрээ танилцуулахаар болжээ.
Ерөнхий сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бямбацогт, "Цэцийн шийдвэр гармагцаа хүчин төгөлдөр болно. Ерөнхий сайд Засгийн газрыг огцруулахтай холбоотой процесст Үндсэн хуулийн цэцэд хандан гомдол гаргаж маргаан үүсгэсэн.
Онц хүндрэлтэй, нэн яаралтай асуудал учраас цэц хуралдаж, шийдвэрээ гаргах гэж байна. Онц хүндрэлтэй, яаралтай гэж үзэж байгаа учир нь өнгөрсөн Баасан гарагт ҮАБ-ын зөвлөлийн гурван гишүүний хоёр нь албан үүргээсээ чөлөөлөгдсөн.
УИХ-ын дарга өөрөө хүсэлтээрээ ажлаа өгсөн. Ерөнхий сайдыг Үндсэн хуулийн бус аргаар огцруулсан. Үндсэн хуульд заасан томьёоллоор хэрэв Ерөнхий сайд огцорсон бол ямар нэг маргаан гарахгүй" гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ