ЦЭЦ: Ерөнхий сайдыг огцруулах тухай УИХ-ын тогтоол нь Үндсэн хуулийг зөрчсөн гэж үзлээ

Ерөнхий сайдыг огцруулсан үйл ажиллагаа нь Үндсэн хуульд нийцсэн эсэх маргааныг шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан өнөөдөр 09.30 цагт эхэлсэн. Хуралдаан өндөрлөж, Үндсэн хуулийн цэцийн бүрэлдэхүүн хуралдааны танхимаас зөвлөлдөх танхимд шилжсэн бөгөөд 19.00 цагт шийдвэрээ сонсгоно гэж мэдээлж байсан бол 21.00 цаг болж хойшилсон.
Тэгвэл шийдвэрийг танилцуулах тов дахин хойшлогдож, 22.30 цагт танилцуулна гэж Үндсэн хуулийн цэцээс мэдээлэв. Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдааны шийдвэр гармагц хүчин төгөлдөр болох юм.
22.50 цаг.
Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн Цэцийн гишүүн О.Мөнхсайхан уншиж танилцуулж байна.
Тэрбээр, Үндсэн хуулийн цэцийн 8-р дүгнэлт нь нийт 38 нүүр учир агуулгыг хүргэе. Энэхүү хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах тухай УИХ-ын тогтоол нь Үндсэн хуулийг зөрчсөн гэж үзлээ.
1-рт, УИХ-ын чуулганаар ТББХ-ны Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжээгүй саналыг дэмжье гэсэн саналын томъёолллоор санал хураалт явуулсан нь Үндсэн хууль зөрчсөн.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ