УИХ-ын чуулган өнөөдөр хуралдахгүй

УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудал, тов, дарааллын дагуу өнөөдөр буюу аравдугаар сарын 23-ны Пүрэв гаригт УИХ-ын нэгдсэн чуулган хуралдахгүй. Нийт дөрвөн байнгын хороо, нэг дэд хороо хуралдана.

Харин Баасан гаригийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэх болон танилцана.

  • Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2025.09.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 120 минут, үргэлжилнэ/
  • Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудал
  • Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар
  • “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нарын 33 гишүүн 2025.10.06-ны өдөр өргөн мэдүүлсэн/
  • Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах саналын тухай

СЭТГЭГДЭЛ БИЧИХ