НДШ нөхөн төлж өгнө гэх залилан ИХЭСЧЭЭ

Фэйсбүүк болон бусад сошиал сувгаар Нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлж өгнө, цахимд шивж оруулж өгнө гэсэн хууль бус, худал, ташаа мэдээлэл гарах болсон. Энэ нь нийгмийн даатгалын хууль тогтоомж болоод бусад хууль эрх зүйн хувьд ямар ч боломжгүй юм.
Тиймээс ажил олгогч, даатгуулагч, иргэд, харилцагчид та бүхэн дээрх агуулгатай хуурамч мэдээлэлд автахгүй байж, Нийгмийн даатгалын байгууллагын 7777-1289, 11328030- (304) дугаарт холбогдож мэдээлэл өгнө үү.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ