Гарди Н.Өсөхбаярын цолыг хурааж, барилдах эрхийг 3 жилээр хасах санал хүргүүлжээ

Энэ жилийн Улсын баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд найм даван үзүүрлэж, Улсын гарди цол хүртсэн Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат Н.Өсөхбаяраас хориотой бодис илэрсэн. Гэсэн ч Н.Өсөхбаяр өөрийн цахим хуудаснаа "Удахгүй барилдах болно" хэмээн мэдэгдээд байсан юм.

WHITE.MN сайт энэ талаар Бөхийн салбар хорооны дарга Н.Мягмараас тодруулсан байна. Тус тодруулгад, "Допинг илэрсэн баяр наадмын үзүүр бөх, Улсын гарди Н.Өсөхбаярын цолыг хурааж, барилдах эрхийг гурван жилээр хасах саналыг баяр наадам зохион байгуулах хороонд хүргүүлсэн. Тухайн хорооны хурал удахгүй товлогдож, энэ асуудлыг шийдвэрлэх байх" гэжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ