Олон улсын аялал жуулчлалын “Ай Ти Эм-2025" үзэсгэлэнг нээнэ

 Өнөөдөр болох үйл явдал 

 

10:00 цагт "ДЦС-5" болон “Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төслийн гүйцэтгэгч талуудтай Асем вилла, Хүн теарт гэрээ байгуулна. 

 

10:00 цагт АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн "Нойрны төв"-ийн нээлт болно. 

10:00 цагт: Олон улсын аялал жуулчлалын “Ай Ти Эм-2025" үзэсгэлэн Мишээл экспод нээлтээ хийнэ. 

 

11:00 цагт: "The Fight Club 1" Монгол улсын мэргэжлийн боксчдын чансаа тогтоох анхны тэмцээний хэвлэлийн хурал, жин үзлэг ITC Tower-ийн ZU Ballroom-д болно.

 

11:40 цагт: Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн дэргэдэх Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит МБШИС-ийн “Урлахуй ухааны тэнхим”-ийг МУСГЗ, бурханч лам, доктор, гэвш Г.Пүрэвбатын нэрэмжит болгон нэрлэж буй бөгөөд тус тэнхимийн нээлт болно.

 

 

14:00 цагт:  1235 онд Өгэдэй хаан Далан даваа нэрт газарт Их хуралдай хуралдуулсны 790 жилийн түүхт ойг тохиолдуулан “Далан давааны их хуралдай 790 жил” эрдэм шинжилгээний хурал ШУА-ийн Хүрээлэнгүүдийн нэгдсэн байранд болно.

16:00 цагт: Төрийн шагналт, Ардын зураач, угсаатны зүйч Ү.Ядамсүрэнгийн мэндэлсний 120 жилийн ойн хүрээнд “Амар аясгалан”  үзэсгэлэнг Монголын Уран зургийн галерейд нээнэ.

 

-НҮБ-ын өдөр тохиож байна.

-Ядуурлыг бууруулах олон улсын өдөр тохиож байна.

 

-Монгол Улс, Оросын найрамдал, хамтын ажиллагааны 7 хоног үргэлжилж байна. 

-Намрын мод тарих өдрүүд энэ сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.

-ХХААХҮЯ-наас улсын хэмжээнд “Импортын хүнсний худалдаа-хяналт” аяныг 11 дүгээр сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ.

-"Соёлын орон зай-Бидний орчин" аян 11 дүгээр сарын 3-ныг хүртэл улс орон даяар үргэлжилнэ.

-2025 оны Өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл 11 дүгээр сарын 14-нд хаана.

 

Хилийн чанадад: 

 

БНХАУ-ын Далиан хотод спорт өрөлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээн эхэлнэ.

 

БНСУ-ын Чанвон хотод болох гадаад иргэдийн хамгийн том баяр “Олон соёлт гадаад иргэдийн наадам”-д Монгол Улс зочин орноор оролцоно.

Португал улсын Ерисейра хотод зураач Г.Наранцацралын “Хувирал” үзэсгэлэн 11 дүгээр сарын 16-ныг хүртэл олны хүртээл болно. 

Япон улсын Нагоя хотод “Монгол хаан” жүжгийг толилуулна.

Цюрихийн Ритберг музейд “Монголчууд: Цаг хугацаагаар аялахуй” үзэсгэлэн гарч байна.

Бахрейн улсын Манама хотод "Бахрейн-2025" Азийн залуучуудын наадам энэ сарын 31-нийг хүртэл  үргэлжилнэ.

 

 

Орон нутагт:

Өмнөговь: “Монголын нэг өдөр” нүүдлийн үзэсгэлэнг Говийн байгаль, түүхийн музейд толилуулна. 

 

Завхан: Завхан аймгийн 24 суманд “Соёлын орон зай-Бидний орчин” аян 11 дүгээр сарын 3-ныг хүртэл үргэлжилнэ.

 

Ховд: Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн улсын тооллого 11 дүгээр сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ.

-Бүх аймагт намрын "Бүх нийтээр мод тарих өдөр” энэ сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ