УИХ-ын чуулганы хуралдааныг дэд дарга Б.Пүрэвдорж удирдан явуулж байна
УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Чуулганы хуралдаанд 91 гишүүн ирж 72.2 хувийн ирцтэйгээр эхэллээ. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааныг АН-аас сонгогдсон дэд дарга Б.Пүрэвдорж удирдаж байна.
Өнөөдрийн хуралдаанаар дараах таван асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
1. 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд,
2. 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
3. Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудал,
4. Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах саналын тухай,
5. Баталсан тогтоолын эцсийн найруулгыг сонсоно.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ