Инстаграмаар ирсэн сүрдүүлэг: “Чамд хоёр сонголт байна, цаг явж эхэллээ”
Их сургуулийн оюутан А.Ж энэ оны дөрөвдүгээр сард бусдад “Надад чиний нүцгэн зураг чинь байгаа. Мөнгө шилжүүлбэл зургийг устгана, шилжүүлэхгүй бол чиний зургийг инстаграмм болон фейсбүүкт байршуулна, цаг явж эхэлсэн шүү" гэх зурвас илгээж хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.
Тэрбээр Д.О-ийн инстаграм хаяг руу “....” гэх үл таних нэртэй инстаграмм хаягаас "Надад чиний нүцгэн зураг чинь байгаа. Чамд 2 сонголт байна. Нэгт, ... төгрөг шилжүүлбэл хувилсан үгүй нь мэдэгдэхгүй. Хоёр дахь сонголт .... төгрөг шилжүүлбэл би зургийг чинь устгаж буйгаа бичлэг хийгээд явуулъя” гэх зэргээр бичсэн байна.
Дүүргийн эрүү, иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс А.Ж-ийн бусдыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзжээ.
Улмаар А.Ж-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон байна.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ