“Ард түмний их хуралдай”-г хуралдуулах тухай мэдээлэл хийнэ

Өнөөдөр болох үйл явдал 

11:30 цагт: Монгол үндэстний хүний эрх иргэдийн хяналтын хорооноос: Тогтолцооны өөрчлөлт, Нийгмийн гажуудлыг засах гарц гаргалгаа “Ард түмний их хуралдай”-г хуралдуулах тухай Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

12:00 цагт: МАН-ын ахмад зүтгэлтнүүд, залуучуудаас: МАН-ын Удирдах зөвлөлд Онц их хурлыг хуралдуулах тухай шаардлага хүргүүлэх тухай Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

-УИХ дахь намын бүлгүүдийн хуралдаан болно.  

-ХХААХҮЯ-наас улсын хэмжээнд “Импортын хүнсний худалдаа-хяналт” аяныг 11 дүгээр сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ.

-"Соёлын орон зай-Бидний орчин" аян 11 дүгээр сарын 3-ныг хүртэл улс орон даяар үргэлжилнэ.

-2025 оны Өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл 11 дүгээр сарын 14-нд хаана.

Хилийн чанадад: 

-БНХАУ-ын Шаньси мужийн Янлинд (Yangling) 32 дахь удаагийн “БНХАУ-ын Янлинийн хөдөө аж ахуйн шинжлэх ухаан, дэвшилтэт технологийн экспо”  энэ сарын 29 хүртэл үргэлжилнэ.

-Бахрейн улсын Манама хотод "Бахрейн-2025" Азийн залуучуудын наадам энэ сарын 31 хүртэл үргэлжилнэ.  

-Португал улсын Ерисейра хотын Жейми Лобо ба Силвагийн нэрэмжит Соёлын төвд зураач Г.Наранцацралын “Хувирал” үзэсгэлэн  11 дүгээр сарын 16-ныг хүртэл гарна. 

-Швейцарын Цюрих хотын Ритберг музейд “Монгол орон: Цаг хугацааны аялал буюу Mongolia-A Journey Through Time” тусгай үзэсгэлэн 2026 оны 2 дугаар сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.

Орон нутагт:

Өмнөговь: “Монголын нэг өдөр” нүүдлийн үзэсгэлэнг Говийн байгаль, түүхийн музейд толилуулж байна.

Завхан: Завхан аймгийн 24 суманд “Соёлын орон зай-Бидний орчин” аян 11 дүгээр сарын 3-ныг хүртэл үргэлжилнэ.

Ховд: Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн улсын тооллого 11 дүгээр сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ