Суулт хийж байгаа эмч нартай Эрүүл мэндийн сайд ГУРАВ ДАХЬ удаагаа уулзлаа

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн өнөөдөр (2025.10.27) талбай дээр суулт хийж байгаа эмч, ажилтнуудтай гурав дахь удаагаа уулзлаа.

Өнгөрсөн хугацаанд ЭМД-ын санд цалин нэмэх зорилготой нэг төгрөг ч нэмэгдээгүй. Бодитой мөнгө цалин нэмэх зориулалтаар тавьж байж цалин нэмэгдэнэ.

Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоотой 2024-2025 оны гурван талт гэрээг дүгнэн, тавьж буй шаардлагын дагуу хэлцэл хийхэд бэлэн гэдгийг мэдэгдэв.

Өнөөдөр 14:00 цагаас ЭМДҮЗ-ийн ээлжит бус хурлыг зарлаад байгаа зэрэг мэдээлэл өгөв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ