Ази тивийн сурагчдын шатрын аварга шалгаруулах XIX тэмцээн үргэлжилж байна

Өнөөдөр болох үйл явдал 

09:00 цагт: “Цусаа бэлэглэж, амьдрал хайрлая” цусны донорын аян ШУТИС-ийн 1 дүгээр байранд болно.

09:00 цагт: Ази тивийн сурагчдын шатрын аварга шалгаруулах XIX тэмцээн үргэлжилж байна. 

10:00 цагт Цагдаагийн ерөнхий газар, Монголбанк, Монголын банкны холбоо, Баримт шалгах төв ТББ-тай хамтран цахим орчинд үйлдэж буй гэмт хэргийн нөхцөл байдлын талаар Монголбанкны хурлын зааланд  хэвлэлийн хурал зохион байгуулна.

14:00 цагт: МУБИС-ийн Математик байгалийн ухааны сургуулийн Дидактикийн тэнхимийн эрхлэгч Ц.Лувсандоржийн “Үнэний эрэлд” лекц МУБИС-ийн А байранд болно.

18:00 цагт: Герман-Монголын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй “Анагаагч эх дэлхий үзэсгэлэн”-г  HUE арт галерейд толилуулна. 

19:00 цагт: Цаг үеийн асуудлууд: УИХ, Засгийн газар, Цэц, Монгол Улсын Үндсэн хуулийн талаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин парламентын сэтгүүлчдэд зориулан "Галлериа Улаанбаатар" төвийн Өргөө танхимд  уулзалт зохион байгуулна.

-УИХ дахь намын бүлгүүдийн хуралдаан болно.  

-Ардын зураач, Төрийн шагналт, Урлагийн Гавьяат зүтгэлтэн Ү.Ядамсүрэнгийн мэндэлсний 120 жилийн ойн хүндэтгэлийн “Амар аясгалан” үзэсгэлэн Монголын уран зургийн галерейд энэ сарын 29-ныг хүртэл гарна.  

-“Шинэ үзмэрийн дээжис” түр үзэсгэлэн энэ сарын 30-ныг хүртэл “Чингис хаан” үндэсний музейд үргэлжилнэ. 

-Улсын хэмжээнд “Импортын хүнсний худалдаа-хяналт” аян 11 дүгээр сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ.

-"Соёлын орон зай-Бидний орчин" аян 11 дүгээр сарын 3-ныг хүртэл улс орон даяар үргэлжилнэ.

-2025 оны Өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл 11 дүгээр сарын 14-нд хаана.

-Сэтгүүл зүйн бүтээлийн шүүмжийн уралдааны бүтээлийг 12 дугаар сарын 5-ныг хүртэл цахимаар хүлээн авна.

Хилийн чанадад: 

-БНХАУ-ын Шаньси мужийн Янлинд 32 дахь удаагийн “БНХАУ-ын Янлинийн хөдөө аж ахуйн шинжлэх ухаан, дэвшилтэт технологийн экспо”  энэ сарын 29-нийг хүртэл үргэлжилнэ.

-Бахрейн улсын Манама хотод "Бахрейн-2025" Азийн залуучуудын наадам энэ сарын 31-нийг хүртэл үргэлжилнэ.  

-Португал улсын Ерисейра хотын Жейми Лобо ба Силвагийн нэрэмжит Соёлын төвд зураач Г.Наранцацралын “Хувирал” үзэсгэлэн  11 дүгээр сарын 16-ныг хүртэл гарна. 

-Швейцарын Цюрих хотын Ритберг музейд “Монгол орон: Цаг хугацааны аялал” тусгай үзэсгэлэн 2026 оны 2 дугаар сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.

 

Орон нутагт:

Өмнөговь: “Монголын нэг өдөр” нүүдлийн үзэсгэлэнг Говийн байгаль, түүхийн музейд толилуулж байна.

Завхан: Завхан аймгийн 24 суманд “Соёлын орон зай-Бидний орчин” аян 11 дүгээр сарын 3-ныг хүртэл үргэлжилнэ.

Ховд: Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн улсын тооллого 11 дүгээр сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ