"Шатахууныг хязгаарлалтгүй олгож эхэлсэн" гэж яамнаас мэдээлсэн ч зарим ШТС 50 мянган төгрөгөөр олгосон хэвээр байна
Өнгөрсөн өдрүүдэд нийслэлчүүд шатахуунаа авах гэж олон цагаар дугаарлаж, өнгөрүүлсэн. Энэ асуудлыг салбарын сайд нь нөөц бэлдэх савгүй байгаатай холбон тайлбарласан билээ. Улмаар өнгөрсөн баасан гарагаас эхлэн шатахууны олголт хэвийн болно гэж мэдээлж байсан юм. Тэгвэл өнөөдрөөс эхлэн нийслэлийн хэмжээнд шатахууныг ямар нэгэн хязгаарлалтгүйгээр олгох тухай мэдээлж буй. Гэсэн ч зарим ШТС-ууд бензиндээ 50 мянган төгрөгийн хязгаарлалт тогтоосон хэвээр байна.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ