"Өнөөдөр 59 вагон АИ-92, 134 вагон дизель түлш орж ирнэ"
Шатахууны асуудлаар өчигдөр /2025.10.28/ салбарын сайд Г.Дамдинням,
"Монгол Улсын Ерөнхий Сайд Г.Занданшатарын зүгээс ОХУ-ын ЕС-д М.В.Мишустинд тавьсан хүсэлтийн дагуу ОХУ-н Эрчим хүчний нэгдүгээр орлогч сайд П.Ю.Сорокин болон МУ-руу ОХУ-аас нефтийн бүтээгдэхүүн экспортолдог Роснефт тэргүүтэй ААН-үүдийн төлөөлөлтэй цахим уулзалт хийж манай нефтийн бүтээгдэхүүний импортын хэмжээг тасралтгүй нэмэгдүүлэх, тэргүүн ээлжид ачилт хийх талаар ярилцаж тохиролцлоо. Мөн яаралтай асуудал үүсэхэд хамтран шуурхай шийдээд явах ажлын хэсэг гаргаж ажиллахаар тохиролцлоо" гэж мэдэгдсэн.
Тэгвэл одоогийн байдлаар Монгол Улсын хэмжээнд 51 вагон АИ-92 байгаа гэдэг мэдээллийг албаныхан өглөө. Харин өнөөдөр ОХУ-ын Наушки өртөөнөөс Сүхбаатар өртөөнд дараах цагуудад бензин орж ирэх аж.
Тодруулбал,
- 11 цагийн үед бензин 2 вагон
- 13 цагийн үед бензин 20, дизель 42
- 15 цагийн үед бензин 5, дизель 57
- 22 цагийн үед бензин 32, дизель 35 буюу
нийт 59 вагон АИ-92, 134 вагон дизель түлш орж ирэх юм байна
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ