Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн форум болно
Өнөөдөр болох үйл явдал
09:00 цагт: Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн форум Туушин зочид буудалд болно.
09:00 цагт: Ази тивийн сурагчдын шатрын аварга шалгаруулах XIX тэмцээн үргэлжилж байна.
10:00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай.
11:00 цагт: “Орлоготой оюутан-Цагийн ажилд зуучлах өдөрлөг” МУИС-ийн Номын санд болно
11:00 цагт: Тархины харвалтаас сэргийлэх дэлхийн өдрийг тохиолдуулан Монголын харвалтын эсрэг нийгэмлэгээс Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
11:30 цагт: Нийгэм эдийн засгийн цаг үеийн байдлаар УИХ, ЗГ-т шаардлага хүргүүлэх болсон талаар Монголын барилгачдын нэгдсэн холбооноос Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
12:00 цагт: Хүний эрхийн Үндэсний Комисс цахилгаан дугуй, скүүтер зэрэг тээврийн хэрэгслийн хэрэглээтэй холбоотой “Хамтдаа аюулгүй зорчъё” аяны нээлт болон хөдөө орон нутагт зохион байгуулсан “Хүний эрхийн нээлттэй өдөрлөг”-ийн үр дүн, онцлох ажлын талаар Хүний эрхийн Үндэсний Комиссын хурлын танхимд мэдээлэл хийнэ.
16:00 цагт: "Шилдэг цахим хичээл"-ийн шилдгүүдийн туршлага хуваалцах цуврал онлайн сургалт болно.
-Оюутолгойн зээлийн хүүг бууруулах хэлэлцээр эхэлнэ.
-Улсын хэмжээнд “Импортын хүнсний худалдаа-хяналт” аян 11 дүгээр сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ.
-"Соёлын орон зай-Бидний орчин" аян 11 дүгээр сарын 3-ныг хүртэл улс орон даяар үргэлжилнэ.
-2025 оны Өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл 11 дүгээр сарын 14-нд хаана.
-Сэтгүүл зүйн бүтээлийн шүүмжийн уралдааны бүтээлийг 12 дугаар сарын 5-ныг хүртэл цахимаар хүлээн авна.
Хилийн чанадад:
-БНСУ-ын Сөүл хотноо 11 дүгээр сарын 1-нийг хүртэл үргэлжилж буй Солонгосын хүнсний салбарын хамгийн том “Coex food week-2025” үзэсгэлэнд Монголын 10 компанийн төлөөлөл оролцож байна.
-Бахрейн улсын Манама хотод "Бахрейн-2025" Азийн залуучуудын наадам энэ сарын 31-нийг хүртэл үргэлжилнэ.
-Португал улсын Ерисейра хотын Жейми Лобо ба Силвагийн нэрэмжит Соёлын төвд зураач Г.Наранцацралын “Хувирал” үзэсгэлэн 11 дүгээр сарын 16-ныг хүртэл гарна.
-Швейцарын Цюрих хотын Ритберг музейд “Монгол орон: Цаг хугацааны аялал” тусгай үзэсгэлэн 2026 оны 2 дугаар сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.
Орон нутагт:
Өмнөговь: “Монголын нэг өдөр” нүүдлийн үзэсгэлэнг Говийн байгаль, түүхийн музейд толилуулж байна.
Завхан: Завхан аймгийн 24 суманд “Соёлын орон зай-Бидний орчин” аян 11 дүгээр сарын 3-ныг хүртэл үргэлжилнэ.
-Дилав хутагт Б.Жамсранжавын 140 жилийн ойд зориулан "Мөнхөд гэрэлтэх диваажин" бүжгэн жүжгийг Хөгжимт жүжгийн театрын тайзнаа толилуулна.
Ховд: Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн улсын тооллого 11 дүгээр сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ