БАХРЕЙН 2025: Жюү жицүгийн төрөлд Б.Мөнхжин, Б.Алтан-Эрдэнэ нар хүрэл медаль хүртлээ
Азийн залуучуудын III наадмын жюү жицүгийн -52кг жинд барилдаж буй тамирчин Б.Мөнхжин 1-р тойрогт Сири улсын тамирчныг, 2-р тойрогт Тайланд улсын тамирчныг ялж, хэсгийн аваргын төлөө Казахстан улсын тамирчинд идэвхийн оноогоор ялагдал хүлээгээд байсан билээ.
Тэрээр финалын шатанд Филиппин улсын тамирчинтай барилдаж 3:0 харьцаагаар хожсоноор хүрэл медаль хүртлээ.
Азийн залуучуудын III наадмын жюү жицүгийн -62кг жинд барилдсан тамирчин Б.Алтан-Эрдэнэ 1-р тойрогт хийлж, 2-р тойрогт Вьетнам улсын тамирчныг ялж, 3-р тойрогт Казахстан улсын тамирчинд ялагдал хүлээж, торгуулийн тойрогт Йордан улсын тамирчныг нэмэлт цагт ялсан.
Хүрэл медалийн төлөө Тажикистан улсын тамирчинтай барилдаж идэвхийн оноогоор ялалт байгуулжээ.
Эх сурвалж: Монголын Үндэсний Олимпын Хороо
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ