Иргэдийн 100 мянган гарын үсгийг цуглуулсан УИХ-ын гишүүний тэтгэмжийг хүчингүй болгох саналыг Өргөдлийн байнгын хороонд шилжүүлжээ

D.Parliament.mn платформ дээр гаргасан УИХ-ын гишүүний тэтгэмжийн заалтыг хүчингүй болгох өргөдлийг 100 мянган иргэн дэмжиж гарын үсэг зурсан. 

Тодруулбал, Улсын Их Хурлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсэгт зааснаар “Гишүүний бүрэн эрх дуусгавар болсон бөгөөд тухайн үедээ ажил эрхлээгүй бол 12 сарын хугацаанд УИХ-ын гишүүний үндсэн цалингийн хэмжээнд тэтгэмж олгоно” гэсэн байдаг. Өргөдөл гаргагчийн уг заалт нь энгийн иргэдийн хөдөлмөрийн хөлсний тэгш байдлыг алдагдуулж, давуу байдал олгож байгаа нь нийгмийн даатгал болон бусад тэтгэмжийн хуультай зөрчилдөж, Үндсэн хуулийн тэгш эрхийн зарчимд нийцэхгүй гэж үзжээ. Өргөдөл нь 100 мянгаас дээш хүний дэмжлэг авсан тул УИХ-ын холбогдох байнгын хороогоор хэлэлцэж, шаардлагатай бол хуулийн төсөл санаачлах боломж бүрдсэн юм. 

Тэгвэл уг саналыг Өргөдлийн байнгын хороо болон Төрийн байгуулалтын байнгын хороонд хуваарилжээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ