Эмч нартай хийх хэлцэл үр дүнд хүрээгүй учир 14 эмнэлэг ажил хаяна

Эрүүл мэндийн салбарын эмч ажилчдын цалинг нэмэгдүүлэх шаардлагын хүрээнд Монголын эрүүл мэндийн ажилчдын ҮЭ-ийн холбоо, Эрүүл мэндийн яам болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын нэгдсэн холбооны төлөөлөл уулзалт зохион байгуулсан. Уулзалтаар талууд хэлцэлд хүрч чадаагүй бөгөөд эмч, ажилтнууд  үндсэн цалинг 3.5 сая төгрөгт хүргэхийг шаардсан хэвээр байгаа аж.

Түүнчлэн ажил хаялт зарлахаар 14 эмнэлэг нийт ажилтны хурлаа хийгээд байгаа юм байна. Тодруулбал,

-Ховд аймгийн  бүсийн оношилгоо эмчилгээний төв

-Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэг

-Завхан аймгийн нэгдсэн эмнэлэг

-Багануур дүүргийн эрүүл мэндийн төв

-Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэг

-Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэн

-Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төв

-Зоонозын өвчин судлалын үндэсний төв

-Дархан-уул аймгийн шарын гол, хонгор, орхон сумдын эрүүл мэндийн төв

-Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэг

-Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төв

-Сонгинохайрхан дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвүүд

-Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв

-Хөвсгөл аймгийн зоонозын төв зэрэг эмнэлгүүд бүх ажилчдын хурлаа хийж, ажил хаялтад нэгдэхээ илэрхийлжээ. Мөн эмч нар "Ажил хаялтын үед аливаа эрсдэл гарвал төр засаг хариуцлагыг нь хүлээгээрэй" хэмээн мэдэгдээд байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ