МАН: Багшийн үндсэн цалинг 2.8 сая төгрөгт хүргэх тооцооллыг хийлээ
УИХ дахь МАН-ын бүлгээс өнөөдрийн /2025.11.03/ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.БАТЖАРГАЛ:
-Багш нарын үндсэн цалинг 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс 50 хувь, дараа нь 30 хувиар нэмж 2.8 сая төгрөгт хүргэх тооцоолол хийсэн. Эрүүл мэндийн салбарынхны цалинг 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс 15 хувиар нэмэгдүүлэхээр эх үүсвэрийг 2026 оны төсөвт суулгалаа.
Ахмад настнуудын тэтгэврийг 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс 8.6 хувиар нэмэхээр эх үүсвэрийг төсөвт тусгалаа.
Монгол Улсын 2026 оны төсвийн хууль даган орж ирсэн хуульд заасан НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгон нэмэгдүүлэх хуулийн өөрчлөлтийг хойшлуулж, 2026 оны аравдугаар сарын 1-нээс хэрэгжүүлэх нь зүйтэй юм байна гэж үзлээ гэв.

УИХ-ын гишүүн, УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Х.ГАНХУЯГ:
-Урьд өмнө Засгийн газраас УИХ-д төсөв өргөн барьснаас хойш ийм том хэмжээний зохицуулалт хийгдэж байгаагүй.
Цалин, тэтгэврийг 1.1 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхийн тулд зардлаа 1.1 их наядаар бууруулах шаардлагатай болсон. Төсвийн ерөнхийлөн заирагч нарын урсгал зардлыг бууруулна. Энэ дотроо Нийгмийн халамжийн сан, Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сан, Боловсролын салбарын гүйцэтгэлийн санхүүжилт, улсын төсвөөс санхүүжих, эрүүл мэнд, боловсролын байгууллага, гамшиг осол хамгаалах, эрэн хайх аврах ажиллагааны зардлаар оролдохгүй. Засгийн газрын зээлийн үйлчилгээний хүүгийн зардал, гадаад зээл тусламжаар санхүүжих урсгал зардал, хүүхдийн мөнгөөр оролдохгүй. Энэнээс бусад бүх зардлыг 10-13 хувиар оролдохоор харагдаж байгаа. УИХ-ын гишүүний дотоод зочин хүлээн авах зардал, Соёл, спорт аялал жуулчлалын сайдын аялал жуулчлалын татаасыг бууруулах. Хөрөнгө оруулалтын тухайд эрүүл мэнд, боловсрлын салбараас бусад салбарын тоног төхөөрөмжийн зардлыг 50 хувиар бууруулах. Шилжих хөрөнгө орууллатын дүн гэж байдаг эндээс 15 хувиар бууруулах. Нийтдээ 1 их наяд 150 тэрбум төгрөгөөр зардлыг бууруулж байна гэлээ.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ