Б.Хулан жюү жицү-гийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ

   Тайланд Улсын Бангкок хотноо жюү жицү-гийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гурав дахь өдрөө үргэлжилж байна. Жюү жицү-гийн 2025 оны ДАШТ-ий эмэгтэйчүүдийн  +70 кг-ын жинд барилдсан "Thunder BJJ" академийн тамирчин Батбаатарын Хулан Казахстан Улсын тамирчинд оноогоор ялагдаж, дагах барилдаанд Энэтхэг, ОХУ-ын хоёр тамирчинг, улмаар Филлипин Улсын тамирчныг ялснаар хүрэл медалийн хүртлээ.Тэрбээр өмнө нь 2023 онд Улаанбаатар хотноо болсон дэлхийн аваргаас хүрэл медаль хүртэж байв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ