Улаанбаатарт 5 хэм дулаан, багавтар үүлтэй

2025 оны арваннэгдүгээр сарын 4-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна.


Улаанбаатар хот орчмоор, багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -11-13 хэм, бусад хэсгээр -6-8 хэм хүйтэн, өдөртөө +5+7 хэм дулаан байна. Харин Багануур орчмоор багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө -11-13 хэм хүйтэн, өдөртөө +5+7 хэм дулаан байна.

Тэрэлж орчмоор: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө -12-14 хэм хүйтэн, өдөртөө +4+6 хэм дулаан байна.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчмоор -16-21 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -10-15 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -3+2 хэм дулаан, бусад нутгаар -4-9 хэм хүйтэн, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -2+3 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +10+15 хэм, бусад нутгаар +4+9 хэм дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр секунд хүрч салхилна.

Энэ сарын 6-нд нутгийн баруун хагаст, 7-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудийн ихэнх нутгаар, 8-нд нутгийн зүүн хагаст ахиухан хэмжээний нойтон цас, цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ