Монголын тамирчид Азийн залуучуудын паралимпын наадамд оролцоно
                Азийн паралимпын хорооны ивээл дор зохион байгуулах “Дубай-2025” Азийн залуучуудын пара наадам ирэх сарын 7-нд АНЭУ-ын Дубай хотод эхэлнэ.
Зургаан өдрийн турш үргэлжлэх тус наадамд спортын 11 төрлөөр 481 медалийн төлөө 45 орны 1500 гаруй тамирчин оролцохоор мэдүүлэг өгчээ. Түүнчлэн 650 албаны төлөөлөгч, 1000 сайн дурын ажилтан оролцох аж. Пара байт харваа, усан сэлэлт, тэргэнцэртэй сагсан бөмбөг, таеквондо, ширээний теннис, хөнгөн атлетик, бочи, пауэрлифтинг, бадминтон, хонхот бөмбөг, гар барилдаан гэсэн спортын төрөл энэ удаагийн наадамд багтсан бөгөөд манай улс гурван төрөод 18 тамирчнаа илгээхээр бэлтгэлээ базааж байгаа юм. Тодруулбал, бочигийн U22 насны ангилалд Д.Дагмидмаа, Б. Урангоо, Т.Мөнхдэмбэрэл, Б.Золзаяа, Б.Гавьяат өрсөлдөнө.
Тэгвэл хөнгөн атлетикийн U20 насны ангилалд гүйлт, бөөрөнцөг түлхэлт, саваа мод шидэх болон жад шидэлтээр М.Золзаяа, С. Жавхланбадрал, Г.Амин-Эрдэнэ, Б.Хантүшиг, Г.Ган-Эрдэнэ, З.Тунамал-Эрдэнэ, Д.Тэмүүлэн, U17 насанд Г.Цэнд, Н.Амин-Эрдэнэ, М.Хүсэл-Эрдэнэ, Б.Баяр-Эрдэнэ, С.Энх-Амгалан нар оролцох юм. Харин пауэрлифтингийн 54 кг-ын жинд залуучуудын дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон Д.Жигмэд оролцохоор аж.

                    
3,470.29
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
СЭТГЭГДЭЛ БИЧИХ