Хамба лам Д.Жавзандорж Монголын Буддын шашны талаар Швейцарт илтгэл тавив

Гандантэгчинлэн хийдийн тэргүүн их хамба лам Д.Жавзандорж Монголын Буддын шашны түүх, гүн ухаан, өв уламжлалын талаар Швейцарын Цюрих хотын Ритберг музейд илтгэл тавилаа.

Тэрээр Буддын шашин Монголчуудын оюун санаа, зан заншил, өдөр тутмын амьдралд уялдан орсон талаар онцлон тэмдэглэж, хийдүүдийн мэдлэг түгээх, соёлын өвийг хадгалах, сүсэгтнүүдэд сэтгэлийн дэм өгөх чухал үүргийг тодотгов. Мөн өнөө цагт Монголын Буддын шашин нийгмийн шинэ сорилтуудтай уялдан хөгжиж, энх тайван, нигүүлсэл, соёлын үнэ цэнийг үеэс үед түгээсээр буйг тэмдэглэсэн юм.

Мөн Швейцарын Женев хотноо Гандантэгчинлэн хийдийн тэргүүн их хамба лам Д.Жавзандорж тус улсад оршин сууж байгаа монголчуудыг хүлээн авч уулзан “Буддизм ба шинжлэх ухаан” сэдвээр илтгэл тавилаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ