Цөлжилттэй бүс нутагт “MONGOLZ #1” хэмээн бичиж, 100 мянган мод тарина
                Монгол орны цөлжилттэй бүс нутагт 100,000 мод тарьж, “MONGOLZ #1” гэх үг бүтээх төслийн ажил үргэлжилж байна.
Өнөөдрийн байдлаар 447.8 метр хэмжээстэй “M” үсгийн хэсэгт модны суулгалтыг гүйцэтгэж, усалгааны системийг угсарч дуусгажээ. Энэхүү төслийн ажиллагаанд The MongolZ Esports Organization болон Shambala2056 нар хамтран ажиллаж байгаа аж.
1. Shambala2056 гэж юу вэ?
 Shambala2056 бол ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилготой залуусын нэгдэл юм. Монгол улсын цөлжилттэй бүс нутгийг нөхөн сэргээх, хуурай газрын экосистемийг тэнцвэржүүлэхээр эхлүүлсэн 'Be Human', 'Art N Tech' хийгээд бусад төслүүдийн хүрээнд тус багийн залуус Говь нутагт 66,857 хайлаас мод тарьж, ургуулжээ. 
 
 2. Тэд хамтдаа юу хийх вэ?
 Цөлжилттэй бүс нутагт 100,000 хайлаас мод тарьж, "MONGOLZ#1' гэх Land Art бүтээнэ. Тарваган хайлаас нь говь нутгийн хуурай, хатуу ширүүн уур амьсгалд тэсвэртэй бөгөөд 8-12 метр хүртэл өндөр ургаж, 100-200 жил насалдаг байна. Иймд цөлжилтийг сааруулах, биомассын хэмжээг нэмэгдүүлэх болон Зүүн Хойд Азийн бүс нутгуудаар тархдаг шар шороон шуурганы хор хохирлыг бууруулах ач холбогдолтой юм.
3. Хаана?
 Дорноговь аймаг, Эрдэнэ сум, Ар цацын ус.
Эх сурвалж: The MongolZ
                    
3,470.29

                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
СЭТГЭГДЭЛ БИЧИХ