Сири Иракаас өөр байгаагийн дөрвөн шалтгаан

Дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа асуудал бол мэдээж хэрэг Ойрхи Дорнодын Сири улс иргэний дайнд химийн зэвсэг хэрэглэсэн үү гэсэн асуулт болоод буй. Үүнтэй холбоотойгоор АНУ Сирид цохиолт өгөх тухай яригдах болсон билээ. АНУ Сири рүү дайралт хийхэд бэлэн байгаагаа хэлсэн. Сири улс иргэдийнхээ эсрэг химий зэвсэг хэрэглэснгийг нотлох баримт байгааг зарласан ч чухам ямар баталгаа бийг дэлгээгүй нь эргэлзээнд хүргэв. НҮБ ч Сирид шалгалт хийж, нотолгоогоо дэлгээгүй байгаа. Харин эдгээр нөхцлүүдийг Сирийн ерөнхийлөгч Башар аль-Ассад тэд манай нутгаас химийн зэвсэг хэрэглэсэн ул мөр олж чадаагүй, олох ч үгүй хэмээлээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өчигдөр Башар аль-Ассадад захидал илгээжээ. Захидал бүрэн эхээрээ хэвлэлийнхэнд олдоогүй ч, утга нь “Химийн зэвсэг хэрэглэснээ хүлээн зөвшөөрөхийг шаардсан бөгөөд энгийнээр хэлэхэд бууж өгөхийг тулгасан” явдал байв.
Энэ долоон хоногийн эхээр эхэлсэн “Их хорь”-ийн чуулга уулзалтаар бүс нутгийн асуудал, хөгжлийн чиг хандлага, эдийн засгийн тухай голчлон ярих ёстой ч, ярианы бай Сири улс болсон билээ. Дэлхийн томоохон гүрнүүд Сирийн асуудалд эмзэг хандаж байгаагаа илэрхийлсэн. Хэрэв АНУ Сири рүү дайрвал бүс нутгийн дайн дэгдэж ч мэдэхээр бболжээ. АНУ дайрахад Сирийн тал довтолгоог нь тэсч гарахгүй ч байж мэднэ. Гэтэл Сирийн холбоотнууд хамгаалахад хүрвэл байдал өөр тийшээ эргэхээр төлөв харагдана.
АНУ-ыг Сири рүү дайрах гэж байгаад улс бүр өөр, өөр байр суурьнааас хандаж байгаа ч “АНУ Сирийн газрын тосны баялгийгг ашиглахын тулд химийн зэвсэг хэрэглэсэн хэмээн хий хардаж дайрах гэж байна” гэж үзэх нь олонтаа. Ингэж хардах шалтгаан нь 2003 онд Ирак руу хийсэн дайралт юм. Иракийг мөн химийн зэвсэг хэрэглэсэн хэмээн хүч түрэн орсноор Иракийн газрын тосны цооногуудыг ашиглаж эхэлсэн.
Энэ удаад ч тийм тактик хэрэглэж байж болно. Гэхдээ туршлага байгаа учир олон улс үүнийг өөр аргаар шийдэхийг оролдож байж болно. Хөндлөнгийн улсуудаас гадна Сири хэргийн зангилаа болох учиртай. Сири Иракаас өөр байгаа дөрвөн шалтгаан байгааг ВВС нэрлэжээ.
Химийн зэвсэг нэгэнт хэрэглэгдсэн
Ирак дотоодын зөрчилдөө цөмийн зэвсэг ашиглах гэж байна хэмээн хардуулж байсан ч тэр нь үнэндээ хэрэглэж амжаагүй, ер нь хэрэлээгүй байсан юм. Харин Сирийн хувьд олон зүйл өөр байсан. Тэд сүүлийн нэг жилд иргэний дайнд их бага ямар нэгэн хэмжээгээр “Сарин” хэмээх хорт хий ашигласан нь НҮБ-ын шинжилгээгээр нотлогдсон. Хорт хийгээр хүмүүсийг хордуулж үй олноор нь устгасан. Гэсэн ч АНУ Сири рүү Иракт халдсан шигээ түргэн хугацаанд довтолж чадсангүй.
Сирийн талд орж буй холбоотнууд бий
Дэлхийд армиараа хүчтэй, нөлөөтэйд тооцогддог ОХУ Сирийн холбоотон байгаа нь хамгийн олзуурхууштай нэг шалтгаан болж байгаа юм. Сири улс Иракийг бодвол ар тал сайтай гэж хэлж болно. Хэрэв Сирийн холбоотон улсууд / Йордан, Саудын Араб/ дайрайлт хийхийн эсрэг байхад АНУ "дэмийрвэл" бүс нутгийн дайн дэгдэх болзошгүй аюул нүүрлээд байна. 2003 онд Ирак руу дайрахаар зэхэж байхад Их Британи, Франц улс АНУ-ын морийг нь эмээллээд мордуулж байсан бол энэ удаад харзнангуй хандав. Энэ нь асуудалд арай өөрөөр хандах сонирхолтой байгаагийн илрэл байж болох талтай.
АНУ-ын үл ойлгогдох хүлээлт
Сири химийн зэвсэг хэрэглэсэн нь бараг тодорхой бөгөөд АНУ цохилт өгч, Башар аль-Ассадын дэглэмийг унагаана гэж дэлхиий дахинд мэдэгдсэн. Гэсэн ч олон улсаас ирж буй хүлээлт хориг нь өнөөдрийг хүргээд байгаа гэж болох билээ. АНУ Ирак руу довтлоход ийм урт хугацаа зарцуулаагүй бөгөөд хүч түрэмгийлэн дайрч Иракийг эзэлсэн нь тодорхой болсон. Харин энэ удаад яаран дайралт хийхгүй байгаа нь үл ойлгогдох хүлээлт болов. Хэдийгээр олон улсын зөвшилцөл, түүнээс гарах хариуг хүлээж байгаа мэт боловч өөр нэгэн шатгаантай байх магадлалтай хэмээн ажиглагчид үзэж байна.
Арван жилийн дотор дэлхийн геополитик өөрчлөгдсөн байдал
Америк Иракийн дайн арван жилийн өмнө болсон бөлгөө. Тэр үед ихэнх орны хувьд нийгмийн шилжилтийн сүүлийн он жилүүд болж байлаа. Тухайн үеийн хүмүүнлэгийн асуудалд хандах хандлага нь өөр байсан нь тодорхой. Хэдийгээр Сирийн иргэний дайн 100 мянга гаруй хүний амь насанд хүрээд байгаач АНУ-ын хийх дайралтад мөн төдий хүний амь нас үрэгдэнэ гэсэн тооцоо гарчээ. Тиймээс Сирийн асуудлыг зөвшилцлийн аргаар шийдвэрлэх нь хамгийн эрсдэл багатай хэмээн үзэж байна.
Түүнчлэн 2003 онд НҮБ ерөнхийдөө АНУ-ын зааварчилгаагаар ажиллаж байсан үе. Тиймээс Сири улс Иракаас өөр нөхцөлд асуудлаа шийдвэрлэх болно.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ