The MongolZ баг ОХУ-ын "Team Spirit" багийг ялж, "IEM Chengdu 2025" тэмцээнийн хагас шигшээд шалгарлаа

"Intel Extreme Masters Chengdu 2025" тэмцээний хэсгийн шатны тоглолтууд Хятад улсын Чэнду хотноо зохиогдож, өчигдөр дууслаа.

Гурван өдрийн турш үргэлжилсэн хэсгийн шатны тоглолтоос Саудын Арабын "Team Falcons", Данийн "Astralis", манай улсын "The MongolZ", Германы "MOUZ", Бразилын "FURIA", Францын "Team Vitality" гэсэн багууд Playoffs шатанд тоглох эрх авлаа. Сонирхуулахад, "The MongolZ" баг Playoffs шатанд шалгарахын төлөө ОХУ-ын "Team Spirit" багийн эсрэг өчигдөр тоглож, 2:1 онооны харьцаатай ялалт байгуулсан. Энэ тоглолтын шилдгээр манай багийн мэргэн буудагч "910" буюу Б.Өсөхбаяр тодорсон байна. Тэд Intel Extreme Masters Chengdu-2025 тэмцээний Playoffs шатыг нээж Бразилын "FURIA"-ийн эсрэг маргааш 14:30 цагт тоглох хуваарьтай байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ