МАН бүлэг завсарлага авч, чуулган 14:00 цагаас хуралдахаар боллоо

2025.11.05

Өнөөдрийн /2025.11.06/ УИХ-ын чуулганы хуралдаанаар төсвийн төслийг хэлэлцэнэ. Гэвч МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржоос 14.00 цаг хүртэл завсарлага хүсэв. 

УИХ-ын дэд дарга хариуд нь 2026 оны  улсын төсвийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг 11.15-ны дотор батлах хуулийн хугацаатай, энэ хугацаа тулж байгааг анхаарууллаа. МАН-ын бүлэг улсын төсөвтэй холбоотойгоор өөр хоорондоо зөвшилцөх асуудлууд бий тул завсарлага авав.        

СЭТГЭГДЭЛ БИЧИХ