Замын ажил хийж байсан хүнийг автомашинаар мөргөж, зугтсан иргэнийг олж тогтоожээ
Хан-Уул дүүргийн 15 хорооны нутагт энэ оны 11 дүгээр сарын 06-ны 04.00 цагийн орчимд “Замын ажил хийж байсан хүнийг автомашин мөргөж, хэргийн газраас зугтсан” гэх дуудлага, мэдээлэл Цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Мэдээллийн дагуу шалгахад зам тээврийн ослын улмаас нэг иргэн нас барсан бөгөөд осол гаргасан жолооч хэргийн газраас зугтаасныг шуурхай эрэн сурвалжилж, 19 настай А-г олж тогтоон, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна гэж ЦЕГ-аас мэдээлэв.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ