У.Хүрэлсүх, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр тэргүүтэй албаны хүмүүс “Монос хүнс” ХК-д ажиллалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр тэргүүтэй албаны хүмүүс “Хүнсний хангамж, аюулгүй байдал” хөдөлгөөнийг хэрэгжүүлэгч “Монос хүнс” ХК-д ажиллалаа.

 

 

Тус компани 2012 оноос хойш эрүүл мэндийн хүнсний үйлдвэрлэл, борлуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд 2019 онд IPO хийж, “Монос групп”-ийн анхны хувьцаат компани болсон бөгөөд “MFC 1.0”, “MFC 2.0” гэсэн томоохон төсөл хэрэгжүүлээд байгаа талаар “Монос хүнс” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн Л.Хүрэлбаатар, Х.Солонго, Гүйцэтгэх захирал А.Отгондарь нар танилцууллаа.

 

 

“Монос хүнс” ХК “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд 30 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын болон эргэлтийн хөрөнгийн зээл авсан юм. Ингэснээр дэвшилтэт тоног төхөөрөмж бүхий шинэ үйлдвэрээ ашиглалтад оруулж хүнсний агуулахаа өргөтгөхийн зэрэгцээ нийслэлийн зүүн бүсэд шинэ агуулахын бүтээн байгуулалтыг эхлүүлж, хүүхдэд зориулсан жимсний нухашны тоног төхөөрөмжөө шинэчилжээ. Үүний үр дүнд үйлдвэрлэлийн хүчин чадал гурав дахин нэмэгдэж, үйлдвэрлэлийн биет хэмжээ 96 хувь, борлуулалтын орлого 2022 онтой харьцуулбал 68 хувиар буюу 19 тэрбум төгрөгөөр өсжээ. Түүнчлэн ажилчдын цалин 50 хувь, ажлын байр 20 хувиар нэмэгдсэн байна.

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ