Ж.Чинбүрэн: Эмч ажилчдын үндсэн цалинг ирэх онд багтаан 3 сая төгрөгт хүргэнэ

Эрүүл мэндийн салбарын эмч ажилчдын үндсэн цалинг ирэх онд багтаан 3 сая төгрөгт хүргэхээр ажиллаж байна гэж салбарын сайд Ж.Чинбүрэн өнөөдөр Засгийн газрын хуралдааны дараа хийсэн мэдээллийнхээ үеэр хэллээ.

 

Тэрбээр цааш хэлэхдээ, "Ирэх онд цалинг гурван удаа үе шаттай нэмнэ. Ингэснээр 2026 оны 12 дугаар сарын нэгэн гэхэд одоогийн авч буй цалингийн нэмэгдлийн хэмжээг 75 хувьд хүргэнэ. Мөн Засгийн газраас 2027 оныг Эрүүл мэндийг дэмжих жил болгон зарласантай холбогдуулж, тухайн онд цалинг 3.5 сая төгрөг болгоно.

 

Цалин нэмэх асуудал ярихаар санхүүжилтийг нь хэрхэн шийдэх вэ гэсэн асуудлыг хөнддөг. 191 тэрбум төгрөгийг урсгал зардал танах байдлаар гаргана. Энэ нь 15 хувийн нэмэгдлийн мөнгө юм. 157 тэрбум төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангийн гэрээний тоо хэмжээг бууруулах, үйлчилгээг хумих, шаардлагагүй зардлыг бууруулах, сангийн менежментийг сайжруулах замаар гаргах юм" гэлээ.

 

Энэхүү саналыг өнөөдөр Монголын эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбоонд танилцуулах аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

  • СЭТГЭГДЛҮҮД

    Зочин (202.126.89.7)
    Сүүлийн арваад жилд эмч нар маш хайнга өвчтөнөө тоохоо больсон бол Харин ЧИНБҮРЭН САЙД БОЛСОНООР ЭМЧ ЭМНЭЛГИЙН АЖИЛЧИДЫН ӨВЧТӨНДӨӨ ХАНДАХ ХАНДЛАГА ХАРЬЦАА МАШ САЙЖИРСАН БАЙДАГ ШҮҮ .ТЭХЭЭР ЧИНБҮРЭН САЙД МАШ САЙН АЖИЛЛАЖ БАЙНА.ЭМЧ НАРЫГ ЯМАР АЙМААР ХЭЛЖ БАЙНАА 58.153.115.105 та
    2025 оны 11 сарын 18 | Хариулах
  • СЭТГЭГДЛҮҮД

    Зочин (59.153.115.105)
    Монголын их эмч нар өвчтөнүүдийгээ алж, АНУ-аас АНУ-д амьдрах эрх авдаг. Тиймээс эмч нар эмчийнхээ ажлыг маш дуртай хийдэг. Эмч нарт юу ч битгий өг!
    2025 оны 11 сарын 13 | Хариулах

Улаанбаатарт -8 хэм хүйтэн
Өчигдөр 09 цаг 23 мин

Улаанбаатарт -8 хэм хүйтэн
Өчигдөр 09 цаг 23 мин