Г.Занданшатар:Төрийн 59 байгууллагын албаны нууцад авсан 882 мэдээллийг ил болгоно
Засгийн газрын ээлжит хуралдаанаар төрийн нууцын жагсаалтыг Засгийн газрын шийдвэрээр өргөжүүлэх, үндэслэлгүйгээр мэдээллийг нууцлах явдлыг таслан зогсооно хэмээн Ерөнхий сайд Г.Занданшатар мэдээллээ.
Тэрээр, Тагнуулын Ерөнхий газар 2025 онд төрийн 59 байгууллагын албаны нууцад хамааруулсан 882 мэдээлэлд хяналт шалгалт хийсэн. Шалгалтаар 31 хувь буюу 274 мэдээллийг үндэслэлгүйгээр нууцалсан зөрчил илэрсэн байна.
Төрийн нууцад албаны нууц гэх ойлголт өмнө нь байгаагүй. Гэтэл Төрийн болон албаны нууцын тухай хууль баталж, хэрэгжүүлснээр төрийн анхан шатны мэдээлэл ил тод биш болсон. Дуртай нь хүссэн үедээ тушаал гаргаж, байгууллагын мэдээллээ албаны нууцад хамааруулдаг болчихсон. Энэ нь төрийн албанд авлига, хулгай гарах бас нэг шалтгаан болж байна.
Төрийн болон албаны нууцын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг Засгийн газар зарчмын хувьд дэмжлээ" хэмээв.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ